Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Өдөрлөг зохион байгуулагдлаа

2017-02-22

     Дэлхийн зөн олон улсын байгууллага “Хамтдаа бүтээсэн 10 жил”-ийн ойн нэрэмжит өдөрлөгийг тус суманд 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. У арга хэмжээнд сумын Засаг даргын орлогч дарга бөгөөд ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.  ДЗМОУБ-ын Хөвсгөл ОНХХ боловсрол, эрүүл мэнд, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, эдийн засгийн хөтөлбөрөөр дамжуулан Мөрөн, Төмөрбулаг, Бүрэнтогтох суманд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 10 жилийн хугацаанд сум орон нутгийн хөгжил дэвшил болон өрх, иргэдийн амьдралд чанарын өөрчлөлт гарсан сайхан жил байлаа. Дэлхийн зөнд бүртгэлтэй 0-6 нас,   7-9 нас, 10-11 нас, 12-14 нас, 15-18 насны хүүхдүүдийн дунд, Дэлхийн зөнд бүртгэлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн дунд сургалт зохион байгуулж,  байгууллага, ААН, иргэдийн дунд зохион байгуулсан холимог багийн гар бөмбөгийн тэмцээнд 6-н баг оролцсоноос ЕБС-ийн 1-р баг тэргүүн байр эзэлж аймаг болох гар бөмбөгийн тэмцээнд оролцох эрхээр шагнуууллаа. ДЗОУБ-аас хамтран ажилладаг ЗДТГ, ЕБС, Соёл, ЭМТ, Хүүхдийн цэцэрлэгт “Таларахал”, дурсгалын зүйл гардуулав. Хүний төлөө, тэдний сайн сайхны төлөө зүтгэсэн хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүс талархлаа илэрхийлж байлаа. ДЗОУБ-ын эдийн засгийн төсөл хөтөлбөрөөр “Эрчим” омгийн 300 эм ямаа, 50 хээлтүүлэгч шилэн малчдаас сонгон авч цөм сүрэг бүрдүүлэн омгоос үүлдэр болгон баталгаажуулснаар нутгийн бренд дэлхийн бренд болох боломж бүрдсэн, олон удаагийн сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлэг, зөвөлгөөн, чуулган зохион байгуулснаар иргэдийн сэтгэлгээнд өөрчлөлт гаргах, зөв дадал хэвшил эзэмшүүлэх, хорт зуршлаас татгалзах, Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх,”Миний сум-Миний гэр” аяны хүрээнд манай сум тэргүүн байр эзэлж аянд оролцсон 100 өрхийн 80% нь ариун цэврийн байгууламжаа сайжруулж, стандартын шаардлага хангасан усны савтай болж гэр бүлдээ эрүүл зан үйлийг хэвшүүлсэн зэрэг өөрчлөлт гаргасан, хамтран хийж бүтээсэн айл өрх, албан байгууллага, хүн бүрт үр дүн нь хүрсэн сайхан жилүүд байлаа.

 Эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%