Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Аймгийн аварга малчид шагналаа гардлаа.

2017-02-24

Тус сумаас 17 жарны тахиа жилийн сар шинийн өмнө 2-р багийн малчин Хорлоогийн Хүрэлбаатар "Аймгийн хошой аварга" малчин шагналаар, 1-р багийн малчин Лхагвасүрэнгийн Өлзийсайхан, 2-р багийн малчин Дашдэмбэрэлийн Ганхуяг, 3-р багийн малчин Цогзолын Хүрэлбаатар, Доржоогийн Бямбадорж, 4-р багийн малчин Чадраабалын Даваадорж нар "Аймгийн аварга малчин" шагналаар тус тус шагнагдлаа. Шагналыг 02 дугаар сарын 23-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, сумын Засаг дарга Т.Эрдэнэбат малчны хотонд очиж гардуулж өглөө. Сумын ИТХ-ын дарга аймгийн аварга малчин шагналаар шагнагдсан дээрх 6 малчинд Төмөрбулаг сумын дээд шагнал "Нутгийн бахархал" тэмдэг, үнэмлэхийг гардуулж, дурсгалын зүйлээр шагнасан бол сумын Засаг дарга Т.Эрдэнэбат Хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж хүндэтгэл үзүүлэв.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%