Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Оны шилдгүүд тодорлоо

2017-02-24

  Айлчлан ирж буй Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр манай сумын хөдөлмөрч малчдын дундаас 60-н 1000-т малчинтайгаас 16 нь шинээр "МЯНГАТ МАЛЧИН"-ы болзол хангалаа. 1-р баг Шархүүгийн Батчулуун, Циенпилийн Отгонбаатар, Аюушжавын Бат-Эрдэнэ, 2-р багийн малчин Хүрэлбаатарын Ганбат, Төөчөөн Пүрэвдорж, Ц.Лхагвадорж, Батмөнхийн Гэндэндорж, 3-р багийн малчин Доржоон Бямбадорж, Лхагвадоржийн Баасандорж, Ганбаатарын Нямбат, Мунын Пүрэвбат, Базарваанын Батсайхан, 4-р багийн малчин Өлзийсайханы Батжаргал, Мишигдоржийн Баясгалан, Намсрайжавын Буяннэмэх, 5-р багийн малчин Бадарчийн Мэндбаяр нар шинээр "МЯНГАТ МАЛЧИН"-ы болзол хангажээ. Болзол хангасан малчдад аймгийн Засаг дарга “МЯНГАТ МАЛЧИН”-ы гэрчилгээ, тууз олгов

     1-р багийн малчин Наранцэцэгийн Сайханбаяр, Даваанямын Дандар, Шархүүгийн Батчулуун, 2-р багийн малчин Дамдиндоржийн Бат-Очир, Бадмаан Гунаажав, Үүчгээн Ганбаатар, 3-р багийн малчин Баярсайханы Баттулга, Баянмөнхийн Мөнхзаяа, Бат-Өлзийн Хадбаатар, Түмэн-Өлзийн Энхбаяр, 4-р багийн малчин Мишигдоржийн Баясгалан, Дэмбэрэлийн Даваадоньд, Бат-Очирын Мөнх-Эрдэнэ,нар "СУМЫН АВАРГА МАЛЧИН", 5-р багийн иргэн Жамбалдоржийн Баасанчулуун "СУМЫН АВАРГА НОГООЧИН"-оор, ЕБС-ийн баг До.Оюунчимэг "ШИЛДЭГ БАГШ", Д.Өнөрцэцэг "ШИЛДЭГ АЖИЛЧИН", ЗДТГ-ын жолооч Ц.Нямдорж, Я.Мөнх-Эрдэнэ нар "Төрийн захиргааны шилдэг шилдэг үйлчилгээний болон төрийн албан хаагч", Л.Бат-Эрдэнэ "ЭМТ-ийн шилдэг үйлчилгээний ажилтан" Л.Цэрэннадмид "Соёлын төвийн "Шилдэг ажилтан", Д.Анхнэр Чандмань хүүхдийн цэцэрлэгийн "Шилдэг  ажилтан"-аар өргөмжлөгдөж шагналаа гардлаа.

Аваргууддаа амжилтын дээдийг хүсье 

 

 

Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%