Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Цагаан сарын бөхийн барилдаан болов.

2017-02-24

Төмөрбулаг сумын Бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сар шинийн баярт зорилусан 32 бөхийн барилдаан 02 дугаар сарын 24-ний өдөр сумын Соёлын төвд болов. Уг барилдаанд аймгийн начин цолтой  1 бөх, сумын заан цолтой 7 бөх, сумын начин цолтой 4  бөх барилдлаа. Бөхийн барилдаанд Шинэ-Идэр сумын харъяат сумын заан Бөхбат түрүүлж,Төмөрбулаг сумын харъяат Н.Оюунбаатар үзүүрлэж, аймгийн начин Ө.Ган-Эрдэнэ, сумын заан Ч.Жадамба нар шөвгөрч, медаль өргөмлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Бөхийн барилдааны бай мөрийг сумын ИТХ-ын төлөөлөгч, Баянэнхайраг ХХК-ны захирал Ц.Эрдэнэдоо ивээн тэтгэв. Барилдааны үеэр Төмөрбулаг сумын Улаанбаатар хот дах "Хөгжих аяны зам" сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Т.Пүрэв-Очир баг бүрийн төлөөлөл 5 ахмад настан сар шинийн "Тавгийн идээ"-ний ул боовыг гардуулан өгч хүндэтгэл үзүүлэв. 

Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%