Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Ээжүүд баяраа тэмдэглэв

2017-03-10

Ээжүүд баяраа тэмдэглэв

     Хөвсгөл аймаг 2017 оныг “Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан нэрлэсэн жилийн ажлыг хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны баярын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойг угтан “Эхийн хайр- үрдээ” сэдэвт 0-5 настай хүүхэдтэй ээжүүдийн зөвөлгөөнийг сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, ДЗОУБ-га, ИТХ, ЗДТГ, ЕБС, ЭМТ, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эргэлтийн эмийн сан Сумын Соёлын төвд хамтран батлагдсан удирдамжийн дагуу зохион байгууллаа. МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар худалдаа үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, спортын мастер, хүндэт донор Пилжидийн Цэцгээ төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Өргөмжит ээж”-ээр Түндэвийн Ичинхорлоо, Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр А.Дуламсүрэн \5-р баг\, Х.Зандраа \1-р баг\, И.Цагаач \1-р баг\ нар энгэрээ мялаалаа. Жил бүр 9-н алдартан ээжийг шалгаруулдаг уламжлалтай. Үүнд:

     Энэрэнгүй ээж М.Болормаа \1-р баг\ шагналыг ЭМТ,

     Хүндэт ээж Г.Жадамба \5-р баг\ шагналыг ДЗОУБ,

     Буянтай ээж П.Амгалан \2-р баг\ шагналыг Хүүхдийн цэцэрлэг,

     Хүмүүнлэг ээж Д.Лхамсүрэн \3-р баг\ шагналыг ИТХ,

     Ачит ээж Ж.Сарантуяа \3-р баг\ шагналыг ЗДТГ,

     Авьяаслаг ээж Ц.Жаргалсайхан, \5-р баг\ шагналыг Соёлын төв,

     Оюунлаг ээж Ж.Отгонбаяр \4-р баг\ шагналыг ЕБС,

     Хөдөлмөрч ээж Ц.Энхцэцэг \5-р баг\ шагналыг сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл,

     Үйлчин ээж Б.Сэлэнгэмөрөн, \3-р баг\ Эргэлтийн эмийн сан тус тус шалгаруулан ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Засаг дарга Т.Эрдэнэбат, сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Цэцэгмаа нар шагналыг гардуулав. Шагнал гардсан бүх хүмүүст үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.

     Мөн “Сэтгэлийн үг” захидлын уралдаанд 72 захидал, 150 гар зураг ирснээс шалгарсан захидлуудыг ЕБС-ийн багш Б.Энхбаяр уншиж танилцуулан захидал болон гар зургийн уралдааны шагналыг гардууллаа.

      “Эхийн тухай дуу”-ны уралдаанд 3-р баг Л.Чойжилжав 1-р байрыг, 5-р баг Л.Ууганчимэг 2-р байр, 2-р баг Ч.Янжиндулам 3-р байр, 1-р баг Д.Нямцэцэг 4-р байр, 1-р баг Д.Буянт 5-р байр,

     “Нийтийн бүжиг”-ийн тэмцээнд Н.Батпүрэв, Г.Нансалдулам нар 1-р байр, Р.Равдандорж, Д.Нямхүү нар 2-р байр, Ч.Цэдэвсүрэн, Р.Наранцэцэг нар 3-р байр, Мөнх-Эрдэнэ, Эрдэнэбилэг нар 4-р байр Ч.Батцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ нар 5-р байрыг тус тус эзлэн шагналаа гардлаа.

     Танан цагаан гэрийн хоймор дундаас мишээсэн

     Талын малчин ардын хотон дундаас мишээсэн

     Сүрлэг уулсын бэл дэх сүргийн захаас мишээсэн

     Сүүн цагаан сэтгэлийн итгэл дундаас мишээсэн миний нутгийн бүсгүйчүүд Соёлын төвийн алтан тайзыг дуу хуур, аман билгээр мялааж, хөнгөн хөгжмийн аянд хөл нийлүүлэн бүжиж харцанд нь аз жаргал гэрэлтэж, сэтгэлд нь хайр энэрэл бялхсан орчлонгийн сайхан ээжүүд нэгэн үдшийг хөгжин цэнгэж сайхан өнгөрүүллээ.  

 

Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%