Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4-р хуралдаааны мэдээллээс

2017-03-11

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр хуралдаан 03 сарын 10-ны өдөр Иргэний танхимд болов. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Б.Пүрэв-Осор, Д.Оюунчимэг, Ж.Лхагважав, Ч.Энхбаяр, Л.Бат-Эрдэнэ нар оролцож, Тэргүүлэгч Ц.Доржготов оролцсонгүй. Хурлаар 11 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөөс Санхүүгийн албаны дарга Аймагт ажлаар явсан  "Төсөвт байгууллагуудын төсвийн ил тод байдлыг хангах талаар 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, төрийн сангийн үйл ажиллагааны тухай /Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, Сангуудын үйл ажиллагаа төсвийн зарцуулалт, үр дүнгийн гүйцэтгэлд хийсэн хяналт үнэлгээ/ гэсэн асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулж, дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 
1.Эхийн алдар одонд тодорхойлох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЗДТГ-ын Нийгмийн ажилтан Т.Элдэв-Очир
2.Сумын Дэлгэр мөрний ай сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөний болон "Загас ангуурын менежментийн төлөвлөгөө"-ний хүрээнд 2016 онд зохион байгуулсан ажлын хэрэгжилт үр дүнгийн тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЗДТГ-ын БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан
3.Сумын Соёлын төвийн хөгжлийн стратеги төлөвлөгөө батлах /2017-2021он/- Асуудал хэлэлцүүлсэн нь: Соёлын төвийн эрхлэгч Б.Шүрэнцэцэг
4.Шилэн дансны тухай хульд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын дарга  Г.Бямбасүрэн
5.Энхгүен ОНӨААТҮГ-ын 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт өгч, 2017 оны орлого, зардлын төлөвлөлтийг хэлэлцэх-Асуудал оруулсан нь: Энхгүен ОНӨААТҮГ-ын захирал Д.Цээсүрэн
6.Байршил тогтоох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга 
7.Сумын ИТХ-ын хуралдааны тов тогтоох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын дарга  Г.Бямбасүрэн
8.Шагналд тдорхойлох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга 
9."Нутгийн бахархал шагнал"-аар шагнах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга 
10. Зардал гаргах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга 
Дээрх асуудлаас "Соёлын төвийн хөгжлийн стратеги төлөвлөгөө батлах  тухай" асуудлыг Тэргүүлэгчдийг урьдчилан мэдээллээр хангах асуудлыг хангалтгүй зохион байгуулсан, асуудлын боловсруулалт хангалттай бус байна гэсэн үндэслэлээр буцааж, дахин хурлаар хэлэлцүүлэхийг Соёлын төвийн эрхлэгч Б.Шүрэнцэцэгт үүрэг болгов. Мөн"Сумын Дэлгэр мөрний ай сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хүрээнд 2016 онд зохион байгуулсан ажлын хэрэгжилт үр дүнгийн тухай" асуудлыг хэлэлцэхдээ сумын БОТХБТ-ийн хамт болон  Дэлгэр мөрөн, Шишхэд голуудын  сав газрын захиргааны ажилтнуудыг  оролцуулж өргөтгөсөн байдлаар хэлэлцэв. Дэлгэр мөрөн, Шишхэд голуудын  сав газрын захиргааны Газрын доорх усны нөөц хариуцсан мэргэжилтэн Ш.Түмэнабаяр /88077769/, Усны барилга байгууламж ашиглалт хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбаяр /95826562/ нар "Дэлгэр мөрний ай сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө"-ний хүрээнд Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга хийж санал бодлоо солилцов. 
Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү 

                                             ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%