Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

1-р багийн ИНХ-ын хуралдаан боллоо.

2017-03-14

Тус сумын 1-р багийн  ИНХ-ын 2017 оны эхний улирлын хуралдаан буюу сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит 2 дугаар хуралдаан 03 дугаар сарын 13-ны өдөр сумын Соёлын төвд болж өнгөрлөө. Хуралд 50-иад иргэн оролцож хурлын ирц, оролцоо хангалтгүй байв. Хурлаар дараах 7 асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулснаас: 
Үүнд: 
1.Багийн ИНХ-ын 2017-2020 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн чиглэл батлуулах-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга Н.Оюунбаатар
2.Багийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Б.Батхишиг
3.Багт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын зөвлөл байгуулах тухай--Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Б.Батхишиг
4.2017 онд иргэдэд  шинээр өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх болон хадлангийн талбай эзэмшүүлэх тухай саналыг хэлэлцэх--Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Б.Батхишиг
5.2017 онд багийн айл өрхийн өвөлжөө, хаваржааны нутаг бэлчэрэийг чөлөөлөх, зусаж намаржих газрыг тогтоох тухай саналыг хэлэлцэх--Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Б.Батхишиг
6.Багт үзэсгэлэн худалдаа зохион байгуулах саналын тухай ---Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Б.Батхишиг
7.Багийн оноосон нэршлийг өөрчлөн батлуулах саналын тухай---Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Б.Батхишиг
 4,5 дах асуудлуудын талаар иргэдийн саналыг дахин авч дараагийг хурлаас шийдвэр гаргахаар баталж, 5 асуудлаар тогтоол батлав. 
Хурлын дараа сумын Засаг даргын орлогч дарга цаг үеийн ажлын талаар болон Засаг даргын ажлын тайлан мэдээллийг, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга ИТХ-ын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн талаар болон ГХУСА-ын талаар мэдээлэл хийж иргэдэд хууль сурталчлах гарын авлага материал тарааж, ИТХ-ын бодлогын үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах санал авав. Мөн ЗДТГ-ын Халамжийн мэргэжилтэн, Татварын байцаагч, МЭҮТ-ийн мэргэжилтэн, Газрын даамал, Соёлын төвийн эрхлэгч нар холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийв
 Хрулаас гарсан шийдвэрийг ИНХ-ын тогтоол цэснээс үзнэ үү 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%