Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

3-р багийн ИНХ-ын 2 дугаар хуралдааны мэдээллээс

2017-03-16

Тус сумын 3-р багийн ИНХ-ын ээлжит сонгуулийн бүрэн эрхийн хугацааны 2 дугаар хуралдаан 03 дугаар сарын 15-ны өдөр багийн төвийн Иргэний оролцооны танхимд болов. Хуралд багийн нийт 215 өрхөөс 60 -аад өрхийн төлөөлөл оролцож хүчин төгөлдөр ирцтэй байва. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. 
1. Багийн ИНХ-ын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга Л.Цэдэндамба
2. Багийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Л.Батсайхан
3.Багт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын зөвлөл байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Л.Батсайхан
4. 2017 онд шинээр өвөлжөө, хаваржааны хашааны болон хадлангийн талбай эзэмшүүлэх саналыг хэлэлцэх-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Л.Батсайхан
5.Багийн хөгжлийн сан байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн иргэн Б.Энхбаяр
6.Багт малчдын холбоо байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн иргэн Ренчиндорж 
7. Шагналд тодорхойлох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Л.Батсайхан
Тус багийн ИНХ-ын хуралдаанд 2 иргэн асуудал санаачилж хэлэлцүүлсэн бол мөн багийн иргэн Ц.Нэргүй хамтын хүчээр хадлангийн талбай хөцөөлж багийн фонд үүсгэх асуудлыг санаачилж дараагий хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Хурлын үеэр ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, Засаг даргын орлогч дарга, ЭМТ-ийн дарга, ЗДТГ-ын Халамжийн мэргэжилтэн ЗДТГ-ын дотоод ажил хариуцсан ажилтан нар холбогдох хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагаа, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонсож, хариулт өгөв. Мөн багийн Засаг дарга тус багаас 2016 оны эцсээр 1000-т малчны болзол хангасан 2 малчинд батлаж туузыг гардуулж өгөв. 
                              ИНХ-аас гарсан шийдвэрийг тогтоол цэснээс үзнэ үү
       
                               ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%