Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Дэлхийн усны өдрийг угтсан арга хэмжээ зохион байгуулав

2017-03-16

 Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр тогтоолоор "Дэлгэрмөрний ай сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө"-г дэмжин баталсан. Уг төлөвлөгөөг орон нутагт танилцуулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа, Аймгийн ЭМГ, сумын ЭМТ, БОТХБТ-аас "Дэлхийн усны өдрийг угтаж" Усны аюулгүй байдал, сайжруулсан бие засах газарт дэмжлэгт хяналт зохион байгуулах удирдамжийн дагуу хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, дэлхийн ОО-ийн өдрийг тохиолдуулан стандарт \ОО\ ариун цэврийн байгууламж, бие засах газрыг сурталчлах дэлгэрүүлэх, ил задгай бие засах явдлыг багасгах, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг мэдээллээр хангах, хамтран ажиллах зорилгоор арга хэмжээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Ш.Түмэнбаяр, мэргэжилтэн Х.Санчирдулам, Ц.Гомбосүрэн, Д.Өнөрбаяр, О.Одонтуяа, Р.Ундрахбаяр, төрийн албан хаагчид, иргэдийн дунд байгууллагынхаа үйл ажиллагааны танилцуулагыг хийж, "Усны хамгаалал, ашиглалт, эрүүл ахуй" сэдвээр сургалт явуулж, дараа нь "Ус чандмань эрдэнэ" АХА тэмцээнийг зохион байгуулахад ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Лхагвасүрэн 1-р байр, багийн Засаг дарга Б.Батхишиг 2-р байр, ЭМТ-ийн сувилагч А.Оюунчимэг 3-р байр эзэлж шагнуулав. Сумын БОТХБТ-ийн дарга Ч.Цэдэвсүрэн, ЭМТ-ийн дарга Ч.Цэцэгмаа, төрийн албан хаагчид, иргэд идэвхтэй оролцлоо. МУ-ын баатар Дугарын Гунгаагийн нэрэмжит ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Дэлхийн усны өдөр”-ийг угтан зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээнд П.Тогоохүү багштай 11б ангийн “Ус чандмань" баг түрүүлж, Чагцалмаа багштай 11а ангийн “Мөнхийн ус баг” дэд байр, Э.Жаргалмаа багштай “Ариг ус” баг 3-р байр, Д.Отгонцэцэг багштай 11в анги 4-р байрыг тус тус эзлэн шагналаа гардав. Энэ жилийн арга хэмжээг “Хаягдал ус” сэдвээр зохион байгуулж, хүүхдүүдээс ой мод, болон булаг шандын эхийг хашиж хамгаалах, усыг зөв зохистой ариг гамтай хэрэглэх, орчны хогийг цэвэрлэх талаар санал санаачлага гаргалаа. Сурагчдын санаачлагаар Цагаан сарыг “Аавдаа архигүй золгоё” уриалгыг дэмжиж ажилласан бол, 3-р сарын 18-ны Эр цэргийн баярыг ЭМТ, БОТХБТ бидний ирээдүй хүүхдүүдийн санаачлагыг дэмжиж орчны цэвэрлэгээ хийж “Хоггүй” тэмдэглэхээр боллоо.  Эх дэлхийгээ хайрлая гэвэл хэвлийд нь ус тогтоо

                      Мэдэллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%