Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

4-р багийн ИНХ-ын 2 дугаар хуралдаан болов.

2017-03-20

Тус сумын 4-р багийн ИНХ-ын ээжилт сонгуулийн бүрэн эрхийн хугацааны 2 дугаар хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр багийн Соёлын төьд болов. Хуралд оролцох 272 өрхийн төлөөллөөс 110 гаруй өрхийн төлөөлөл оролцож хангалттай ирцтэй хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Багийн ИНХ-ын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл батлах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
2.Багт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын нөхөрлөл байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
3. 2017 онд багийн нутаг дэвсгэрт шинээр өвөлжөө, хаваржааны хашааны газар эзэмших болон хадлангийн талбай эзэмшүүлэх саналыг хэлэлцэх тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
4.Багийн хөгжлийн хуримтлалын сан байгуулах саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
5.Багийн нутаг дэвсгэрт рашаан амралтын чиглэлээр газар эзэмших иргэний саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
6.Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
7. Багт нутаг дэвсгэрийн хэмжээнд "Нийтийн цэвэрлэгээний өдөр" тэй болж, Бэлчээр ашиглалтын ажлын хэсэг байгуулах саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
8.Иргэний оролцооны танхим тохижуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
9.Багт бэлчээр усан хангамжийг сайжруулах гүн өрмийн худаг гаргуулах саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь:иргэн Д.Алтангэрэл
10.Багийн Засаг даргын сонгогдсоноос хойшхи хугацаанд хийсэн ажлын тайлан-Багийн Засаг дарга Ц.Анхбаяр
Хурлын үеэр Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн, Халамжийн мэргэжилтэн Б.Нямдаваа нар холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлж, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага материал тараав. Хурлын дараа Цэргийн баярт зориулсан "Нийтийн цэнгүүн" зохион байгуулсан байна. 
Хурлаас гарсан шийдврийг ИНХ-ын тогттоол цэснээс үзнэ үү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%