Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

5--р багийн ИНХ-ын 2 дугаар хуралдааны мэдээллээс

2017-03-20

Тус сумын 5-р багийн ИНХ-ын сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит 2 дугаар хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сумын Соёлын төвд болов. Багийн 246 өрхийн төлөөлөл болсон 62 өрхийн төлөөлөл хуралд оролцож ирцийг хангалттай гэж үзэв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Багийн ИНХ-ын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга Б.Пунцагбалжир
2.Багийн Засаг, даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга М.Мягмар
3. Төрийн одон медпаль, салбарын шагналд тодорхойлох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга М.Мягмар
Хурлын үеэр сумын Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, Халамжийн мэргэжилтэн, Татварын байцаагч нар зохион байгуулсан ажил, цаг үеийн асуудал, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийж, ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс гарын авлага материал тараав. 
Хурлаас гарсан шийдвэрийг ИНХ-ын тогтоол цэснээс үзнэ үү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%