Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5-р хурлын мэдээллээс

2017-03-27

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар хуралдаан 03 сарын 24-ний өдөр ИТХ-ын даргын өрөөнд болов. Тэргүүлэгчдийн 100%-ийн ирцтэй хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. 
1. Төсөвт байгууллагуудын төсвийн ил тод байдлыг хангах талаар 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, төрийн сангийн үйл ажиллагааны тухай /Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт/, сангуудын үйл ажиллагааны зарцуулалт, үр дүнгийн гүйцэтгэлд хйисэн хяналт үнэлгээ/-Асуудал хэлэлцүүлсэн нь: Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал
2.Сумын Соёлын төвийн хөгжлийн стратеги төлөвлөгөө батлах /2017-2020 он/-Асуудал хэлэлцүлсэн нь: Сёолын төвийн хөгжмийн багш Б.Энхжаргал
3. Суманд Соёл, урлагийн  байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний тухай-Асуудал хэлэлцүлсэн нь: Сёолын төвийн хөгжмийн багш Б.Энхжаргал
4Суманд Эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Цэцэгмаа
5Нэрэмжит болгох саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Цэцэгмаа
6. Суманд 2017 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээг мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл тус бүрээр хуваарилж тогтоох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан
7.Шагналд тдорхойлох тухай -Асуудал хэлэлцүүлсэн нь: Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал
8. ИТХ-ын 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Асуудал хэлэлцүүлэхээр санаачилсан субьектууд 
Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү
                    ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%