Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдааны мэдээллээс

2017-03-27

Сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны ээлжит 3 дугаар хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Иргэний танхимд хуралдав. Хуралд оролцох 21 төлөөлөгчөөс 16 нь оролцож ирц 76.2%-тай байв. ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэдоо, ДЗоригтбаатар, Ц.Доржготов, Д,Зоригоо, Э.Улсболд нар хурлаас чөлөө авч оролцсонгүй. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 
1.Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг дарга Т.Эрдэнэбат, Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал
2.Сумын ИТХ-ын 2017-2020 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэл батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн
3. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг дарга Т.Эрдэнэбат
4.Сумын төвд Гандан байгуулах саналын тухай-суудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Асуудал санаачлагч тус сумын уугуул Б.Батмөнх
5.Сумын нэрэмжит шагналын журамд өөрчлөлт оруулах саналын тухай-суудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн
 Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү Хуралдааны үеэр төлөөлөгч нарт болон ИНХ-ын дарга нарт Сумын ИТХ-ын ажлын албанаас ИТХ-ын үндсэн чиглэлийн төслийн болон "Иргэдийн оролцооны талаар ИТХ-аас баталсан журмын эмхэтгэлийг мөн жлын хэрэгцээнд зориулсан 2 ширхэг товхимолыг өгөв. 
                          ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%