Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6-р хурлын мэдээллээс

2017-04-11

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 6 дугаар хуралдаан 04  дүгээр сарын 10-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд болов. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Ч.Энхбаяр, Ж.Лхагважав, Б.Пүрэв-Осор, Ц.Доржготов, Д.Оюунчимэг нар оролцож, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ чөлөө авсан байв. Хурлаар 8 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөөс "Сумын Эрүүл мэндийн төвийн 2017-2021 онд стратеги төлөвлөгөө" батлуулах асуудлыг ЭМТ-ийн дарга, Ч.Цэцэгмаа, Суманд 2017-2021 онд хэрэгжүүлэх"Байгаль хамгаалах хөтөлбөр"-ийг батлуулах БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2017 онд бараа, ажил үйлчилгээ худалдан тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг ЗДО дарга Ч.Цэдэвсүрэн нар хэлэлцүүлэхээр байсан бөгөөд хуралд оруулах асуудлын боловсруулалтын бэлтгэл хангаагүй тул хойшлуулах санал тавсныг хүлээн авч дараагийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв. Хурлаар дараах асуудлуудлыг хэлэлцэв. Үүнд: 
1.Суманд 2017-2021 онд хэрэгжүүлэх "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө" батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал
2.Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны тухай мэдээлэл-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Лхагвасүрэн
3.Орон нутгийн аялал жуулчлалын байршлын бүдүүвч зураглалыг батлах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан
4.Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт үнэлгээний зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж 
5.ИТХ-ын ээлжит бус 4-р хуралдааны тов тогтоох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн 
 Хурлаас гарсан шийдвэрүүдтэй ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс танилцана уу
                        ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%